С.Шижирбаатар

Намтар

Буцах
Товч намтар

Хайрт хань Санжаасүрэнгийн Шижирбаатар 1980 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Эрдэнэт хотын Нэгдсэн эмнэлэгт Д.Санжаасүрэнгийн 3 дахь хүүхэд болон мэндэлжээ.

Ханийн минь аав Дагва овогтой Санжаасүрэн нь 1948 онд Булган аймгийн Хангал сумын “Хандгайт” гэдэг газарт Санжидмаагийн хоёрдахь хүүхэд болон төрсөн бөгөөд ээжийнхээ эгч Норовжав түүний нөхөр Дагва нарт үрчлэгдэн өсч торнижээ. 1957-1962 онд Булган аймгийн Хангал болон Хутаг-өндөр сумын бага дунд сургууль, 1963-1967 онд аймгийн төвийн 10 жилийн сургуулийг төгсөөд Улаанбаатар хотын АУДэС/ одоогийн АШУИС/-н эмчилгээний ангид элсэн орж 1972 онд төгсөн хүний их эмчийн мэргэжил эзэмшсэн. 

Ээж Наран овогтой Сугар нь  1949 онд  Өмнөговь аймгийн Баяндалай сумын “Дов” гэдэг газар малчин ард Дорж Авирмэд нарын хоёр дахь охин болж төрөөд нагац талын эгч Ханд түүний нөхөр Наран нарын өргөмөл охин болж эцэг эхийн хайраар дуталгүй өсч бойжжээ.  1957-1967 онд аймгийн төвийн 10 жилийн сургуулийг төгсөөд 1967-1972 онд Улаанбаатар хотын АУДэС /одоогийн АШУИС/-н эмчилгээний ангид элсэн орж  хүний их эмчийн мэргэжил эзэмшиж төгсөв.

Хадам аав Д.Санжаасүрэн, ээж Н.Сугар нар сургуулиа төгсөөд Эрүүлийг хамгаалахын яамны томилолтоор Өмнөговь аймагт Ноён сумын сум дундын эмнэлэгт мэс заслын эмч, эмэгтэйчүүдийн эмчээр тус тус хуваарилагдан эмч хүний ажил амьдралын гараагаа эхэлж байжээ.

Шинэхэн эмч залуу хосууд маань 1975 оноос Өмнөговь аймгийн төвийн Нэгдсэн эмнэлэгт шилжин ханийн минь аав, ээж мэргэжлээрээ ажиллаж байгаад  1974 онд ууган хүү С.Эрхэмтөр, 1976 онд охин С.Өнөрмаа нараа өлгийдөн авч ам бүл нэмсэн байна . 

1978 оны 8-р  сард ЭХЯ-ны томилолтоор Эрдэнэт хотын Нэгдсэн эмнэлэгт ээж Н.Сугар эмэгтэйчүүдийн эмчээр ирж, аав Д.Санжаасүрэн 1979 онд ЭХЯ –ны сайдын тушаалаар Эрдэнэт хотын Нэгдсэн эмнэлэгт мэс заслын эмчээр томилогдов. 

Эрдэнэт хотод суурьшин 1980 онд хань Шижирбаатар маань Д.Санжаасүрэнгийн 3 дахь хүү болон мэндэлжээ.

Хайрт хань Шижирбаатар нь 4200гр жинтэй төрж өсөлт бойжилт сайтай хүү байв. Бага насандаа цэцэрлэгээр хүмүүжин 1987 онд Эрдэнэт хотын арван жилийн 4 дүгээр сургуулийн сурагч болон 1997 онд сургуулиа төгсөв. 

Аав ээж нь жижүүр, дуудлага гээд ажил ихтэй учир тэр бүр хүүхдүүддээ анхаарал сайн хандуулж чадахгүй байсан ч угийн цовоо сэргэлэн хүү хичээлдээ идэвхитэй, урлаг спортоор тэргүүлсэн итгэлтэй сайн хүү байжээ.

1997-2001 онд Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуулийн Нягтлан бодох бүртгэлээр бакалаврын зэрэг эзэмшиж төгссөн.

Ажиллаж байх хугацаандаа 2015-2017 онд МУ-ын Санхүү Эдийн Засгийн Их сургуулийг Бизнесийн удирдлагын Магистрын зэрэг хамгаалав.

Миний хань Шижирбаатарын ажлын анхны гараа нь Эрдэнэт хүнс ХХК-д 2005.11.09-өөс эхэлж 2006.01.31-ийг дуустал Эдийн засагчаар ажилласан юм.

2006.10.06-2006.12.30 АПУ Импекс ХХК-д Худалдааны төлөөлөгч

2006.12.30-2008.04.11 АПУ Трейдинг ХХК-д Худалдааны төлөөлөгч

2008.04.15-2012.12.30 Ачлал-Эх ХХК-д Менежер

2013.12.30-2018.11.30 Сувдан Суварга ХХК-д Гүйцэтгэх захирал

2017.11.01-2022.07.10 Мэйнспринг ХХК-д Гүйцэтгэх захирлаар тус тус ажиллаж байв.

2007 оны зун оюутны амралтаараа ирсэн байх хугацаандаа ханьтайгаа танилцаж 2010 оны 10 дугаар сарын 10-нд хуримлан гурван сайхан хүүгийн аав ээж болжээ.

Хүүхэд нас

 

Ээжийн дурсамж: Ээж аав хоёр нь завгүй ажилтай дуудлага жижүүр гээд гэрийн бараа ховор хардаг байсан болохоороо дүүгээ харах, хоол хийж  гэрээ   цэвэрлэх ажлыг хүүхдүүд минь багаасаа адилхан л хийж сурсандаа .Хүү минь багасаа сурлага, хүмүүжил сайтай байсан учир аав ээж нь одоогийн эцэг эх шиг анхаарал халамж тавьдаггүй байждээ гэж одоо харамсах сэтгэл төрөх юм. Хүү минь хөгжилтэй хөөрхөн алиа шогч, зантайсан. Техникийн сонирхол нь бүр багаасаа эхэлсэндээ. Машины хазанд хөл нь хүрэхгүй шахуу байхдаа л мөөг түүх хооронд машинаа хэзээний бариад сурчихсан юм. Хөдөө гадаа явж байгаад дугуй хагарахыг хамгийн түрүүнд мэдэрдэг байж билээ. Арай том болоод хөдөө явахаараа байнгын жолооч хийж яваад төврүү орохоор л жолоогоо шилжүүлдэг байлаа. 18 хүрч жолооч болж эрхтэй болсондоо. Муухан машинтай болохоор аавтайгаа овоо хэдэн жил оросын хуучин машины засварчин хийсэн байхаа. Хүү минь ажил хийе гэж нэг зүтгэвэл нойр хоолгүй гүрийгээд эхлүүлсэн ажлынхаа эцсийг үзэх гэж зүтгэдэг уйгагүй хөдөлмөрч зантай байж билээ.

 

Миний хань сургуулийн сурагч байхдаа сурах идэвхи сайтай, сэтгэн бодох, ой тогтоолт, хэл ярианы баялаг, чадвартайгаас гадна сургууль анги хамт олноос зохион байгуулж байгаа ажилд ямагт хамт олноо хошуучлан оролцдог, бага байхын л найз нөхөддөө тусархаг нэр хүнд сайтай хүүхэд байжээ. Эрдэнэт хотын 10 жилийн 4-р сургуульд 1987 оны 09 дүгээр сарын 01-ны өдөр Банзрагч багшийн удирдсан ангид анх элсэн орж 1997 оны 06 дугаар сарын 10-ны  өдөр 10а ангийг анги удирдсан багш Д.Баасансүрэнгийн удирдлаганд сурч бүрэн дунд боловсролыг эзэмшин төгссөн. Сурагч байх хугацаандаа урлаг, сурлага, спортоор манлайлан олон олон амжилтуудыг гаргаж байжээ.

 

Сурагч байх хугацаандаа:
-1989.02.05 Хотын уншихын олимпиадад ангиараа оролцож тэргүүн байр
-1989 он Хотын Ерөнхий боловсролын сургуулийн дунд явагдсан нийтийн бүжгийн тэмцээнд I байр
-1990.06.01 Монгол хэл бичгийн улсын олимпиадад I-р байр
-1991.06.05 Ушугийн секцэнд суралцсан
-1994 онд Бассейн секцэнд суралцсан.

Аав Санжаасүрэн


-1994.04.01 Улаанбаатар хот байгуулагдсаны 355 жилийн ойн баярын усан сэлэлтийн тэмцээнд I-р байр
-1995.03.05 Бассейн олон хотын тэмцээнд I-р байр
-1995.04.01 Улсын идэрчүүдийн аварга шалгаруулах тэмцээнд II-р байр 
-1995.06.06 Эрдэнэт хотын аварга шалгаруулах усан сэлэлтийн тэмцээнд I-р байр 
-1995.11.12 Монгол-Оросын найрамдлын өдөрт зориулан зохион байгуулсан усан сэлэлтийн тэмцээнд I-р байр
-1995-1996 онуудад Эрдэнэт хотын шилдэг сурагчаар шалгарч байсан
-1996 он Сургуулийн цэнгээнт бүжгийн аварга
-1996 он Эрдэнэт хотын математикийн олимпиадад 9-р ангид байхдаа түрүүлж 10-р ангийн материалаар анги алгасан оролцож I-р байр
-1996.01.25 “Хангарьд” спорт клубын аварга шалгаруулах усан сэлэлтийн тэмцээнд I-р байр
-1997.03.12 Аймгийн аварга шалгаруулах усанд сэлэлтийн тэмцээн III-р байруудыг тус тус эзлэж байсан.

 

 

Оюутан үе
Аав, ээж, ах, эгчийн тухай

ЭГЧ САНЖААСҮРЭНГИЙН ӨНӨРМАА

 

Санжаасүрэнгийн Өнөрмаа 1976 онд Өмнөговь аймагт төрсөн. 1984-1994 онуудад Эрдэнэт хотын 4-р 10 жилийн дунд сургуулийг онц дүнтэй төгсөж Анагаах ухааны их сургуульд элсэн орж 2000 онд эмчилгээний ангийг төгссөн. Эх барих эмэгтэйчүүдийн резунтур 2003 онд, дүрс оношлогооны резунтурыг 2013 онд тус тус дүүргэсэн. 2014 онд эх барих эмэгтэйчүүдийн ахлах зэрэг хамгаалсан. 2005-2012 онуудад “ Мэри-стопс” олон улсын эмнэлэгт ажиллаж байгаад 2012 оноос хувийн нөхөн үржихүйн “Хийлткроун” эмнэлэг байгуулан ажиллаж байна. 2016 онд Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан болсон. “Нийслэлийн 30 жилийн ойн медаль, Ардын хувьсгалын 90 жилийн ойн медаль зэрэг шагналууд хүртсэн. 2002 онд Шаравын Цэрэнсамбуутай гэрлэснээр 2 хүүхэд төрүүлсэн.Нөхөр Шаравын ЦЭРЭНСАМБУУ 1972 онд Баянхонгор аймагт төрсөн. 1980-1990 онд Баянхонгорын 10 жилийн дунд сургууль, 1990-1996 онд АУИС–д тус тус суралцан төгсөөд 1-р төрөх /одоогийн Өргөө амаржих газар/-д эх барих эмэгтэйчүүдийн эмчээр ажиллаж байна . 2004 онд Эрхүү хотод Анагаах ухааны доктор хамгаалсан, зөвлөх зэргийн эмч, клиникийн профессор цолтой. 2008 онд Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан,  2013 онд “Алтан гадас одон”, 2021онд Монгол Улсын ГАВЬЯАТ ЭМЧ цол хүртсэн. ”Нийслэлийн 380 жилийн ойн медаль, Ардын хувьсгалын 90 жилийн ойн медаль болон бусад шагналтай. Хүү Цэрэнсамбуугийн ЭРХЭМБАЯР 2003 онд төрсөн. Бага, дунд ангидаа Нийслэлийн 1-р сургууль, “Шинэ эрин” сургуулийг төгсөж оюутан болсон. Охин БОЛОРСУВД 2007 онд төрсөн. Бага ангидаа 1-р сургуульд,  одоо “Шинэ эрин” сургуулийн 10-р ангид суралцаж байна.

Дурдатгал бичих

Өөрийн зургаа оруулах

Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit, sed do eiusmod tempor incididunt ut labore et dolore magna aliqua. Ut enim ad minim veniam, quis nostrud exercitation ullamco laboris Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit, sed do eiusmod tempor incididunt ut labore et dolore magna aliqua. Ut enim ad minim veniam, quis nostrud exercitation ullamco laboris.
Баатар
Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit, sed do eiusmod tempor incididunt ut labore et dolore magna aliqua. Ut enim ad minim veniam, quis nostrud exercitation ullamco laboris Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit, sed do eiusmod tempor incididunt ut labore et dolore magna aliqua. Ut enim ad minim veniam, quis nostrud exercitation ullamco laboris.
Зочин
test
test
бб бө өб бө бө бөөб өбөбб бөбө өб бө өб өбөб өббөбөөб бөбө бббббббббббббббббб бө өбөб өбөб өб өб ө б өб өбөбөбөббөөб
Баасандорж
test 1, test 1, test 1, test 1, test 1, test 1, test 1, test 1, test 1, test 1, test 1, test 1, test 1, test 1, test 1, test 1, test 1, test 1, test 1, test 1, test 1, test 1, test 1, test 1, test 1, test 1, test 1, test 1, test 1, test 1, test 1, test 1, test 1, test 1, test 1, test 1, test 1, test 1, test 1, test 1, test 1, test 1, test 1, test 1, test 1, test 1, test 1, test 1, test 1, test 1, test 1, test 1, test 1, test 1, test 1, test 1, test 1, test 1, test 1, test 1, test 1, test 1, test 1, test 1, test 1, test 1, test 1, test 1, test 1, test 1, test 1, test 1, test 1, test 1, test 1, test 1, test 1, test 1, test 1, test 1, test 1, test 1, test 1, test 1, test 1, test 1, test 1, test 1, test 1, test 1, test 1, test 1, test 1, test 1, test 1, test 1, test 1, test 1, test 1, test 1, test 1, test 1, test 1, test 1, test 1, test 1, test 1, test 1, test 1, test 1, test 1, test 1, test 1, test 1, test 1, test 1, test 1, test 1, test 1, test 1, test 1, test 1, test 1, test 1, test 1, test 1, test 1, test 1, test 1, test 1, test 1, test 1, test 1, test 1, test 1, test 1, test 1, test 1, test 1, test 1, test 1, test 1, test 1, test 1, test 1, test 1, test 1, test 1, test 1, test 1, test 1, test 1, test 1, test 1, test 1, test 1, test 1, test 1, test 1, test 1, test 1, test 1, test 1, test 1, test 1,
bayar
Тэст
BBB
fsdfdsfsdfsd
dsfsdfsdf